Навчсаар тоглосон хэрээ

Намрын сэрүүн орсон

Нам гүм нэгэн орой

Навчис хөглөрсөн замаар алхаж яваад

Найган ганхах моддын тэртээд

Нэгэн хэрээ үзэгдэв

Зогсож түүнийг харав би

Сонирхож түүнийг ширтэв би

Ширүүн салхи гарч

Хэсэг газрын навчсыг хийсгэхэд

Хэрээг харж чадахгүй болов

Өнөө хэрээ хайчив

Яав ийв гээд харвал

Хуйлран хийсэх навчсын дунд

Хүүхэд шиг эргэлдэн наадан үзэгдэв

Хар өнгөтэй, сайн нэргүй тэр шувуу тэгэхэд нэг л надад дотно санагдаж билээ

--

--

No responses yet